Сэцэн ХХК танилцуулга
“Сэцэн” компани нь 1993 онд 1 гишүүнтэй, хувиараа эрхлэх аж ахуйн нэгжээр анх байгуулагдсан бөгөөд 1996 онд аж ахуйн нэгжийн хуулиар ХХК болон зохион байгуулагдсан. 2003 онд зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ эрхлэх зорилготой “Сансар” зочид буудлыг байгуулсан. Үндсэн хөрөнгийн нийт ашигтай талбайн хэмжээ 1,542.6 м кв, үүнээс 987,6 м кв 1 болон 2 давхарт байрлалтай зочид буудал (А хэсэг) Зочид буудал нь люкс, хагас люкс, стандарт, энгийн зэрэглэлийн нийт 18 ортой 10 өрөөтэй. 2006 онд улсын стандартын “НЭГ ОД”-ны зэрэглэл авч байсан. Мөн 555 м кв сауны барилга (Б хэсэг), Хаш, мана болон давсан, хуурай сауны өрөөнүүдтэй. Эрэгтэй, эмэгтэй тусдаа уурын сауны өрөөнүүдтэй, амралтын танхим, иллэг массажны өрөө, хүүхэд саатуулах өрөө, фитнес, биллиард, хувцас солих өрөөтэй. Ногоон байгууламж, гадна ландшафтны 800 м кв гадна зам талбайтай. 40-50 хүний багтаамжтай зоогийн газрыг стандарт шаардлагын дагуу ажилчдын хувцас солих өрөө, ажилчдын бие засах газар, орц гарц, зориулалтын тавилга, тоног төхөөрөмжтэйгөөр ажиллуулж байна.







